
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Монгол Улсын дархан аварга Бадмаанямбуугийн Бат-эрдэнийн 61 насны төрсөн өдөр тохиож байна.
Түүний Монгол бөхийн түүхэнд бүтээсэн амжилтаас нь дурдвал.
1988-1990 онд Улсын баяр наадамд гурав түрүүлж 1990 онд “Монголын нууц товчооны 750 жилийн ойн” даншиг наадамд түрүүлж Монгол улсын дархан аварга цол хүртсэн
1992-1999 онд Улсын баяр наадамд дараалан найман удаа түрүүлж нийт 11 удаа Улсын наадмын түрүү хүртсэн хүчтэн юм.
Улс төрийн зүтгэлтэн Б.Бат-эрдэнэ
Монгол Улсын дархан аварга Б.Бат-эрдэнэ нь Монгол үндэсний бөхөөр амжилт гаргахын зэрэгцээ 2004 онд Улсын Их Хурлын гишүүнээр анх удаа сонгогдож 2004-2024 онд Улсын Их Хурлын гишүүнээр таван удаа сонгогдож байнгын хорооны дарга, Батлан хамгаалахын сайд, Олимп, нийтийн биеийн тамир спортын хорооны дарга буюу Монгол улсын сайдаар тус тус ажиллаж байсан зузаан түүхтэй нэгэн юм.