
ОХУ-ын сөрөг хүчний удирдагч агсан Алексей Навальныйн эхнэр Юлия Навальная Оросын цензуртэй тэмцэж, нөхрийнхөө өвийг хадгалах зорилгоор телевизийн сувагтай болсон байна. Оросын ирээдүй нэртэй тус суваг хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахын төлөө үйл ажиллагаа явуулдаг “Reporters Without Borders” бүлгийн эрхэлдэг платформ дээр цацагдана.
Навальныйн баг ОХУ-д хориглогдсон Youtube сувгийнхаа контентыг мөн тус сувгаар дамжуулна. Юлия Навальная Парис хотноо хэвлэлийн бага хурал хийхдээ “Энэ бол урт удаан хугацааны хамтын ажиллагаа болох болно” хэмээжээ. Тэрбээр хэлэхдээ Навальный агсны баг Youtube дээрх Орос иргэдэд хүрэхийн тулд чадах бүхнээ хийн ажиллаж байгаа гэсэн юм. Юлия Навальная “ОХУ бараг бүх зүйл цензуртэй байдаг, дарангуйллын үед мэдээлэл түгээх маш хэцүү” гэж хэлжээ.