С.Номынбаясгалан нарын мэдээллээр Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ

Сицилийн Этна галт уул дэлбэрчээ
Европын хамгийн том идэвхтэй галт уулуудын нэг болох Сицилийн арал дээр байрлах Этна галт уул дэлбэрч, 6.5 км өндөрт халуун үнс, хий болон чулуу хаяжээ.
Италийн эрх баригчдын мэдээлснээр одоогийн байдлаар Этна галт уулын дэлбэрэлт тус бүс нутгийн хүн амд ямар нэг аюул учруулах эрсдэлгүй байгаа аж.
Италийн Геофизик, Галт уул судлалын институт Этна галт уулын тогооны нэг хэсэгт нуралт үүссэнээс дэлбэрэлт болсон байж болзошгүй гэж үзэж байна. Этна галт уулын дэлбэрэлтийг тухайн үед гал уулын ойролцоо явж байсан жуулчид бичиж авсан нь нийгмийн сүлжээгээр тархжээ.