УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүй, Дотоод хэргийн сайдаар томиллоо

Баруун болон төвийн аймгуудын зарим нутгаар бэлчээрийн ургамлын ургалт муу байна
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал тавдугаар сарын 31-ний байдлаар Баян-Өлгий, Говь[1]Алтайн зарим, Увс, Ховд, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн ганц нэг сумдын
нутгаар муу байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Харин Хөвсгөл, Булган, Архангай, Дархан-Уул, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Увс, Завхан, Өмнөговь, Дорноговийн зарим, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Дундговийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна.
Энэ сард нутгийн зүүн хойд хэсгээр ОЖД–аас ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа аж.
