С.Номынбаясгалан нарын мэдээллээр Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ

Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна
Багануурын батарей хуримтлуурын станц өнөөдрийн байдлаар төвийн системд 30.372 сая КВт.цаг эрчим хүч нийлүүлж, төвийн бүс тэр дундаа Улаанбаатар хотын эрчим хүчний системд томоохон хувь нэмрээ оруулаад байна.
Харин Бөөрөлжүүтийн 150 МВт цахилгаан станц өнөөдрийн байдлаар Диспетчерийн үндэсний төвөөс өгсөн горим, төлөвлөгөөний дагуу цахилгаан эрчим хүчний захиалгыг тасралтгүй, 100 хувь биелүүлэн төвийн бүсийн нэгдсэн системд нийлүүлж байна.
