С.Номынбаясгалан нарын мэдээллээр Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ

Төрийн соёрхолт, гавьяат эмч П.Батчулууны гомдлыг хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэх Улсын дээд шүүхийн хурал 22 хоногийн өмнө буюу /2025-05-02/-ны өдөр болсон байдаг.
Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын бичсэн гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” болон тус зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” үндэслэлд хамаарч буй тул энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Ингээд Улсын дээд шүүхээс зургаадугаар сарын 04-ний 09.00 цагт хэлэлцэхээр товлосон байна.