
Өчигдөр /2025.06.02/ Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ийн чуулган тус тус хуралдаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх тогтоолыг хэлэлцэж түүнийг огцрууллаа. Чуулганы хуралдаан эхлэхээс өмнө Танхимд 118 гишүүн байснаас АН-ын бүлгийн 36 гишүүн гарсан.
Ингэснээр, санал хураалтад УИХ-ын 82 гишүүн оролцсоноос 44 нь “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” тогтоолын төслийг дэмжиж 38 нь дэмжээгүй. Хэрэв УИХ-ын 64 гишүүн тус тогтоолын төслийг дэмжсэн бол Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх байсан билээ. Тэгвэл, хамгийн хариуцлагатай асуудал хэлэлцэх үеэр чуулгандаа суугаагүй гишүүдийн нэрс болон тэдний ямар шалтгаантай байсан талаарх мэдээллийг хүргэе. Энэхүү мэдээллийг Монгол Улсын Их Хурлын албан ёсны https://www.parliament.mn/ сайтаас авлаа.
ГАДААД ТОМИЛОЛТТОЙ БАЙСАН ГИШҮҮД:
- Х.Баттулга
- Ц.Мөнхбат нар гадаад томилолттой хэмээн бүртгүүлжээ.
Гэтэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын гишүүн Х.Баттулгыг төрийн ордонд явж байсан гэх бичлэг цахим орчинд тавигджээ.
ЭМНЭЛГИЙН ЧӨЛӨӨТЭЙ БАЙСАН:
- Г. Хосбаяр
- Г.Уянгахишиг
- Б.Түвшин нар эмнэлгийн чөлөө авчээ.