
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар зарим хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Тухайлбал, Цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврын үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь хориглох талаар Зөвшөөрлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа. Хуулийн өөрчлөлтөөр:
Эрүүгийн хуульд заасан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврыг зохион байгуулахад өөрийн данс, утасны дугаар, цахим мөнгө, цахим хаягаа ашиглуулсан “Агент”-уудад эрүүгийн хариуцлага тооцох болно.
Мөн Зөрчлийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр төлбөрт таавар, бооцоот тоглоом, мөрийтэй тоглоомыг сурталчилж, хүүхэд, залуучуудыг энэ төрлийн тоглоом тоглоход уриалан дуудсан үйлдэлд зөрчлийн хариуцлага оногдуулахаар тогтоосон байна.