Гавьяат эмч П.Батчулууны гомдлыг зургаадугаар сарын 4-нд хэлэлцэнэ

Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайдын хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаж эхэлсэн. Авлигын эсрэг хуулийн 13.4 дүгээр зүйлд заасны дагуу шалгалтын ажлыг үргэлжлүүлж байгаа. Шалгаж дуусах хуулийн хугацаа 30-60 хоног. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй талаар мэдээллээ.
Тодруулбал, тавдугаар сарын 13-ны өдөр нэр бүхий иргэдээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний хүү О.Тэмүүлэн болон бусад холбогдох хүмүүст гомдол гаргасан байдаг. Иргэдийн гомдлын дагуу Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний хүү О.Тэмүүлэн болон иргэн Ч.Өгөөдэйбаатар, Н.Ариунаа нарын хөрөнгө, орлогыг шалгахаар болсон юм.
Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйл. Хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах, хариуцлага хүлээлгэх үндэслэл
13.4. Монгол Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсарч байгаа бол тухайн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар шалгана.