
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Зүүн Өмнөд Азийн орнуудаар хийж буй 7 хоногийн айлчлал энэ ням гарагт Вьетнамын Ханой хотын айлчлалаар эхэлсэн байна.
Ханой хотын нисэх онгоцны буудалд газардсан Францын Ерөнхийлөгч Э. Макроны айлчлалыг гадаад дотоодын хэвлэл мэдээллийн агентлагууд шууд дамжуулах үеэр олны анхаарлыг татсан нэгэн үйл явдал болж өнгөрөв.
Ерөнхийлөгчийн онгоцны бүхээгийн хаалга онгойх үед Францын тэргүүн хатагтай хоёр гараараа Ерөнхийлөгч Э. Макроны нүүрийг цааш хүчтэй түлхэж буй агшин камерт буужээ.
Францын төрийн тэргүүн тэрхүү үйлдэлд цочирдон эргэж хараад, онгоцны хаалга онгорхой байсныг дөнгөж анзаарсан байдалтай байгаа нь ч камерт бичигджээ.
Удалгүй Францын төрийн тэргүүн, тэргүүн хатагтай Брижит Макроны хамт онгоцны шатаар буусан ч шатаар буух үед Э. Макрон гэргийдээ гараа сунгасан ч Брижит Макрон нөхрийгөө сугадахын оронд бариулаас барин бууж байгааг нь эхнэр нөхөр хоёр маргалдсан байж болзошгүйг илтгэж байна хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолжээ.
Цахим орчинд хурдацтай тархсан тус бичлэгийг Францын Ерөнхийлөгчийн ордны зүгээс худал хэмээн мэдэгдсэн ч Францын төдийгүй олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үнэн болохыг баталжээ.