Шатахууны үнэ нэмэгдэж Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамнаас мэдэгдэл гаргалаа

Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэнгийн тансаг хэрэглээнд холбогдох нийгмийн дургүйцлийг хүргэсэн асуудлыг АТГ-аас шалгаж байгаа. Энэ хүрээнд мэдүүлэг өгөхөөр Монголд ирнэ хэмээж байсан. Тэгвэл О.Тэмүүлэн өнөөдөр /2025.05.23/-нд Авлигатай тэмцэх газарт очиж мэдүүлэг тайлбараа өгчээ. Тэрээр гадаад улсад амьдарч байгаа тул хуульд заасанд хугацаанд буюу энэ долоо хоногтоо багтаж Авлигатай тэмцэх газарт очиж мэдүүлэг тайлбараа өгөх ёстой байсан билээ.
О.Тэмүүлэн найз охиндоо өндөр үнэ бүхий бөгж, цүнх зэрэг тансаг хэрэглээний бэлэг авч өгсөн нь цахим орчинд ил болж, хэт тансаг амьдраад буй нь “Огцрох амархан” жагсаалын үндсэн шалтгаан болоод байгаа билээ.