
Өнөөдөр Монгол улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан Дархан аварга цолны хүндэтгэлийн Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө.
Монгол улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан Дархан аварга цолны хүндэтгэлийн Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Эм Си Эс” групп, Богд Банк, “Хос Хаш Оюу” ХХК, “Гал Хонгор” ХХК-ийн бөх, улсын начин Энхтүвшиний Батмагнай түрүүлж, Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, “Хилчин” спорт хороо, УБТЗ – Замын 3-р анги, “Алтанбулаг Уул” ХХК, “Чойрын Богд” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Энхтөрийн Мөнхбаатар үзүүрлэлээ.
Дөрөвт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, Атар Трейд ХХК, АПУ ХК, “Таван Хан” дэвжээний бөх, улсын арслан Б.Орхонбаяр, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-013 анги, “Хатант интэрнэшнл” ХХК, “Тэнүүн Өлзий” ХХК, “QPay” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар нар шалгарлаа.







