
Монгол Шуудан ХК – Нээлттэй хаалганы өдөрлөгт урьж байна. Хэрэглэгч, харилцагч та бүхэндээ зориулан Монгол Шуудан ХК нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Та гэр бүл, найз нөхдийн хамт хүрэлцэн ирж шуудангийн үйл ажиллагаатай танилцаарай . Тус өдөрлөгөөр: Шуудангийн түүхийн талаар олж мэдэх ба таны илгээмж хэрхэн хүрдэг тухай зураглалтай танилцах болно. Түүнчлэн Маркийн музейг ҮНЭГҮЙ үзэх боломжтой. Хайртай нэгэндээ өөрийн гараар захидал бичих боломжтой бөгөөд хүүхдийн гар урлалын булангаар зочлох Сугалаатай урамшуулалд хамрагдах боломжтой.
Та бүхнийг гэр бүл, найз нөхдийн хамт идэвхтэй оролцохыг урьж байна.
Огноо: 2025 оны 5-р сарын 24-ны өдөр
Цаг: 10:00 – 17:00
Байршил: Монгол Шуудан ХК-ийн төв салбар