
МАН-ын Бага хурал өчигдөр /2025.05.22/ хуралдаж, хамтарсан Засгийн газрыг огцруулж, МАН дангаараа засаглах шийдвэрийг гаргасан. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан АН-ын дарга Л.Гантөмөрөөс байр суурийг нь тодруулав.
Тэрбээр “МАН-ын олонх нь хэдхэн сарын өмнөх үзэл санаанаасаа урвасан юм байна. Хуучин төрхөө харуулж байна. Тийм учраас бид Засагт ажиллахгүй. Сөрөг хүчнээ хийнэ. Гэхдээ би намынхаа гишүүдээс Монгол төрийн эрх ашгийг, Монголын ард түмний эрх ашгийг улдан эсэргүүцсэн улс төрийг хийхгүй байхыг хүснэ. Хамтарсан Засгийн газар байгуулсан ч өрөг маань нурлаа. Би өөрөө Намын даргынхаа ажлыг өгье гэдгээ сая Улс төрийн зөвлөлдөө танилцуулчихлаа. Цаашид хэрхэх вэ гэдгийг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ХҮН намын Т.Доржханд нартай уулзаж ярилцана. Хамтралын гэрээг цуцалсан тохиолдолд хамтын хариуцлагатай шүү гэж гэрээнд бий. Би МАН-ын даргаас нэг л зүйл хүснэ. Гүтгэлгээ одоо больчих. Үнэнийхээ зах зухаас яриарай. МАН-ын дотоод хагарал, албан тушаалд шунасан хүмүүсийн бодлыг яриасай.
Монгол бол урагшаа явна. Хөгжих орон. Хөгжлийнхөө зам дээр гарсан гэж харж байгаа. Замаа сольж болохгүй. Хадуурчихлаа. Гэхдээ их хадуурч болохгүй. Өртгийнхөө бага дээр буцаад хөгжлийнхөө зам дээр гараасай. Дөрвөн жилийн Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлээсэй. Урт хугацааны хөгжлийн бодлогоо ажил хэрэг болгоосой гэдэг зүйлийг шахаж шаардаад явна. Би бол ХҮН намыг хамтарсан Засгийн газар байгаасай гэж бодож байгаа. Яагаад гэвэл Засгийн газар дотор тийм хяналт баймаар юм билээ. Цаашаагаа хамтарсан Засгийн газар байгуулаад явах хэрэгтэй” гэлээ.
Товчхондоо бол Л.Гантөмөр МАН, ХҮН хоёрыг хамтарч ажилла, манайх сөрөг хүчнээ хийе гэж “захив”.