
Өнөөдөр болох үйл явдлын тойм
9:00 цагт: “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал Шангри Ла-д болно. Холбогдох утас: 89017101
10:00 цагт: “Замын хөдөлгөөний дүрэм батлагдаж хэрэгжсний 100 жил” эрдэм шинжилгээний хурал Галлериа Улаанбаатарт болно.
10:00 цагт: МҮХАҮТ, ОХУ-ын “Экспортын төв”-тэй хамтран зохион байгуулж буй “ОХУ-аас Монгол Улсад хэрэгжүүлэх олон салбарын бизнес” уулзалт МҮХАҮТ-д болно. Холбогдох утас: 91919396
10.00 цагт: Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм батлагдаж хэрэгжсэний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг Галлериа Улаанбаатар төвийн 3 давхарт “Grand ballroom” танхимд зохион байгуулна.
13:30 цагт: “Чингис хаан” олон улсын нисэх буудалд олон улсын иргэний нисэх зөвлөлийн гишүүний гэрчилгээ гардуулах үйл ажиллагаа Корпорейт зочид буудалд болно.
16:00 цагт: “Дөргөнэ хатны домог” моно жүжгийг Улсын хүүхэлдэйн театрын тайзнаа толилуулна.
-“Бид эмэгтэйчүүд” чуулган Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
-“Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 6 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилж байна.
-Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
Орон нутагт:
-Завхан аймгийн Улиастай суманд 2024 оны “Аялал жуулчлалын хөгжилд нутгийн иргэдийн оролцоо” аялал жуулчлалын зөвлөгөөн болно.
-Улиастайд иргэдийн “Спортын их наадам-2025” хоёрдугаар шатны тэмцээн энэ сарын 19-22-ны өдөр болно.
-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Хилийн чанадад:
-Япон Улсын “Осака Кансай”-д үргэлжилж буй “Дэлхийн экспо-2025” Монгол Улсаас 10 гаруй компани оролцож байна.
-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.