М.Энхцэцэг: “Төр давамгайлсан бүтэлгүй систем”-ээ өөрчлөх цаг болсон

Ерөнхий сайдын хүүгийн тансаглалтай холбоотой УИХ-ын гишүүн Г.Дамдинням байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр, “Бид иргэдийн дуу хоолойг сонсох ёстой. Ерөнхий сайд олон нийтийн эргэлзээг тайлах үүрэгтэй. Миний хувьд жагсагч залуусыг дэмжиж байна. Залуучуудын тавьж буй шаардлагатай санал нэг байгаа энд хэлье. Манай намд ёс зүйн дүрэм бий. Энэ хүрээнд асуудлуудаа ярих ёстой. Хуулийн байгууллагын дүгнэлт гарах биз. Ерөнхий сайд өөрөө тайлбараа хийнэ биз. Зарчмын хувьд олон нийтийн эргэлзээг тайлах нь зөв байх. Одоогоор Ерөнхий сайд намын бүлгийн хуралд орж ирээгүй байна” гэв.