“Хүн бүрд шударга ёс, эрх тэгш байдлыг хангах” төсөл хэрэгжинэ

“Их уншъя” уриатай 37 дахь удаагийн номын баяр 18-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Баярт дунджаар 300 мянга гаруй уншигч, 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, эрдэмтэн судлаач тогтмол оролцдог. Баярын үеэр номын үзэсгэлэн, зохиолч, уншигчдын уулзалт, дотоод, гадаадын хэвлэлийн газруудын болон номын маркетинг, борлуулалтын уулзалт, шинэ номын нээлт, “Байгаль экологийн 50 ном”-ын танилцуулга, хүүхдэд зориулсан номын хөтөлбөр зэрэг олон үйл ажиллагаа болно.