Танилц: Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд

Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт бага насны хүүхдийн биед хүч хэрэглэж, гар утсыг дээрэмдэж, шатны төмрөөс гавлаж үлдээсэн байж болзошгүй Э гэгч 17 настай этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоон, “Дээрэмдэх” болон “Нэг бүрийн тусгай хэрэгсэл”-ийг ашигласан зэрэг үйлдлүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхдэд танихгүй хүнтэй харилцаа үүсгэхгүй байх, дагаж явахгүй байх зэргээр сэрэмжлүүлж, гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг ЦЕГ-аас анхаарууллаа.