
Кайли Женнер ба Тимоти Шаламе нар өнгөрсөн Лхагва гарагт Италийн нийслэлд болсон 70 дахь удаагийн Дэвид Ди Донателло шагнал гардуулах улаан хивсний ёслолд хамтдаа оролцсон байна. Кайли биеийн галбирыг нь тодотгосон Schiaparelli брэндийн даашинзаар гоёж, харин Шаламе тансаг хар хилэн хослол өмссөн нь хоорондоо зохицсон харагдаж байсан юм. Кайли болон “Dune” киноны од хоёулаа хар өнгийн хувцас өмсөж, хамтдаа гар барин зургаа даруулсан нь олны анхаарлыг татсан.
2023 оноос хойш тэднийг үерхэж байгаа гэж таамаглаж байсан ч Кайли болон Шаламе нар харилцаагаа олны анхаарлаас хол байлгасаар ирсэн юм. Тэд сүүлийн хоёр жилийн хугацаанд хэд хэдэн арга хэмжээнд хамтдаа оролцож байсан хэдий ч улаан хивсний ёслол дээр хэзээ ч хамт гарч байгаагүй юм.
Шаламе “A Complete Unknown” кинонд Боб Дилан хэмээх дүрийг бүтээж Academy awards, Golden Globes, BAFTA зэрэг томоохон кино наадмуудад гол дүрийн жүжигчний төрөлд нэр дэвшсэн ба тус гурван шагнал гардуулах ёслолд Кайли хамт оролцсон байна.
Тэд гуравдугаар сард Калифорни мужийн өмнөд хэсэгт болсон тэмцээнд хамтдаа оролцож, үзэгчдийн дунд тайван, дотно байдалтай харагдаж байсан удаатай.