Хорих ангиас оргосон этгээдийг эрэн сурвалжилж байна

Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 10-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 128 тохиолдол бүртгэгдэж 1615 болов. Үүнээс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 258, гэрээр 226, эдгэрсэн 1131, хавьтал 11819 байгаа аж. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм.
Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм. Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.