
1937 оны энэ өдөр Германы дирижтэй Хинденбург онгоц Нью Жерси мужийн Лейкхурст буух үеэр галд шатаж, онгоцонд байсан 97 хүний 36 нь амь үрэгджээ. Хинденбург онгоцны тухайн оны анхны нислэг буюу Атлантын далайг гатлахдаа уг осол болжээ.
Тухайн онгоц Лейкхурст Тэнгисийн цэргийн нисэх онгоцны буудалд бэхэлгээний тулгууртайгаа залгах гэж оролдох үеэр шатаж, сүйрсэн байна. Ослын улмаас онгоцонд сууж явсан 97 хүнээс (36 зорчигч, 61 багийн гишүүн) 35 хүн (13 зорчигч, багийн 22 гишүүн) нас барж, газар дээр нь нэмж нас барсан байна.
Германы арилжааны зорчигч тээвэрлэдэг хатуу агаарын хөлөг буюу Хинденбургийн ангиллын тэргүүлэгч хөлөг, хамгийн урт , том хэмжээтэй агаарын хөлөг байв. Үүнийг Zeppelin компани (Luftschiffbau Zeppelin GmbH) зохион бүтээж, барьсан бөгөөд Германы Zeppelin Airline компани (Deutsche Zeppelin-Reederei) ажиллуулдаг байсан. Үүнийг 1925 оноос 1934 онд нас барах хүртлээ Германы ерөнхийлөгчөөр ажиллаж байсан генералфельдмаршалл Пол фон Хинденбургийн нэрэмжит болгожээ.
Тухайн хөлөг онгоцны галын шалтгаан болон анхны түлшний талаар олон янзын онол дэвшүүлэгдсэн байдаг. Энэхүү ослын улмаас нь асар том, зорчигч тээвэрлэдэг хатуу агаарын хөлөгт итгэх олон нийтийн итгэл буурч агаарын хөлөг онгоцны эрин үеийг дууссан гэж болох талтай.
Эх сурвалж:https://www.britannica.com/
https://en.wikipedia.org/