Өнөө оройноос Шадивлан зуслангийн замаас “Петровис” ШТС хүртэл зам хаана

Өнөөдөр буюу тавдугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдаан зохион байгуулагдаж, дараах шийдвэрийг гаргалаа.
- Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах журмын талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх;
- Хүүхдийн Төлөө Үндэсний зөвлөлийн 2028 он хүртэлх хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг гаргах, ажлын хэсгүүд байгуулж ажиллах;
- Засгийн газраас 2026 оныг Боловсролын жил болгосонтой холбогдуулан Хүүхдийн Төлөө Үндэсний зөвлөлөөс ямар зорилт тусгуулах эсэх саналыг боловсруулах зэрэг ажлуудыг хийхээр шийдвэрлэв.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга, Хүүхдийн Төлөө Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн даргын хувиар миний бие хяналт тавьж ажиллана.