Дэлхийн түүхэнд: Германд онгоц осолдож 35 хүн амиа алджээ

Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн тамирчид анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ Дагестанд хамтарсан бэлтгэл хийж байна. Тодруулбал , тус хамтарсан бэлтгэл дөрөвдүгээр сарын 28-нд эхэлсэн бөгөөд 21 хоног үргэлжлэх аж.
Түүнчлэн бэлтгэлийн төгсгөлд Дагестанаас төрөн гарсан алдарт бөх, дэлхийн таван удаагийн аварга Али Алиевийн нэрэмжит олон улсын тэмцээнд оролцохоор төлөвлөөд байна буй. Манай тамирчид шигшээ багийн тамирчид тавдугаар сарын 21-нд эх орондоо ирнэ. Харин тавдугаар сарын 29-нөөс зургадугаар сарын 1-ний өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд болох чансааны оноо олгох олон улсын тэмцээнд зодоглох юм.