
БНСУ-ын Ардын нам ирэх 6-р сарын 3-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд Ким Мүн Сүг нэр дэвшигчээр сонгожээ.
Ерөнхийлөгч асан Юүн Сүк Ёлын засгийн газарт хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан 73 настай Ким Мүн Сү нь бизнест ээлтэй бодлого хэрэгжүүлж, Хойд Солонгосын эсрэг хатуу байр суурь баримталж, залуус болон эмзэг бүлгийнхнийг дэмжих бодлого баримтлахаа амлажээ.
Ирэх 6-р сарын 3-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ли Жэ Мён нь сонгуульд ялалт байгуулах хамгийн өндөр магадлалтайд тооцогдож байгаа юм. Өнгөрсөн даваа гарагт Realmeter судалгааны фирмээс явуулсан судалгаагаар Ардчилсан намын нэр дэвшигч Ли Жэ Мёний рейтинг 50 хувьтай гарсан бол Ардын намын нэр дэвшигч Ким Мүн Сүгийн рейтинг 13 хувьтай гарчээ.
Эх сурвалж:https://www.theguardian.com