Эмгэнэлт зохиолын агуу туурвигч Уильям Шекспир

Монгол Улсын Төрийн шагналт, нэрт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит “Залуу нас” дугуйлан 10 нас хүрлээ. Тус дугуйланг Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн тэргүүн Д.Ганболд үүсгэн байгуулж, уран зохиолд дуртай залуу уран бүтээлчдийг дэмжин үйл ажиллагаа явуулж буй юм.
2020 онд буюу таван жилийнхээ ойгоор тус дугуйлангийн гишүүд антологоо “Дөт” нэртэйгээр хэвлүүлж байсан. Харин тэд 10 жилийнхээ ойн хүрээнд “Мөр” антологийг эрхлэн гаргажээ.
“Мөр” номын нээлт маргааш буюу дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Улсын их дэлгүүрийн “New York Empire” ресторанд болох аж.