
МУГТ Г.Өсөхбаяр 20 жилийн өмнө анх Эверест ууланд Монгол Улсынхаа төрийн далбаагаа мандуулж байсан түүхтэй.
МУГТ Г.Өсөхбаяр 20 жилийн дараа дэлхийн дээвэр ноён оргил 8848 метрийн өндөрт оршдог Эверестэд дахин хөл тавьж байна.
Тэгвэл энэ жил 2025 оны 04 дүгээр сарын 21нд, 20 жилийн дараа дахин Эверест ууландаа очиж эрхэм анд Зууны манлай, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Ц.Сэвжидийн ач хүү, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, МУУГЗ, Төрийн шагналт С.Сүхбаатарын хүү МУУГЖ “Хар сарнай” хамтлагийг үүсгэн байгуулагч, ахлагч С.С.Амармандах андынхаа “Хар сарнай” хамтлагийн 35 жилийн ойд зориулсан тугийг Эверест ууландаа мандууллаа.

Нэмэлт мэдээлэл болгон хүргэхэд “Хар сарнай” хамтлаг 35 жилийн ойдоо зориулан үзэгч, сонсогч, фэнүүдтэйгээ уулзах гэж байна.
Тус хамтлагийн ойд зориулсан тоглолт ирэх тавдугаар сарын 24-ний өдөр болно.

