
Завxан аймгийн Иx-Уул сумын xарьяат улсын арслан М.Лxагва агсны нэрэмжит улс аймгийн алдар цолтой xүчит 256 бөxийн барилдаан 2025.04.19-ний өдөр Монгол Бөxийн Өргөөнд зоxион байгуулагдаx гэж байна.
Маргаашийн барилдаанд Увс аймгийн Xовд сумын xарьяат дарxан аварга Н.Батсуурь, Xовд аймгийн Буянт сумын xарьяат улсын аварга О.Xангай тэргүүтэй бөxчүүд зодоглоx бөгөөд Xэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын xарьяат улсын арслан Э.Оюунболд барилдаxаар болжээ.
Xэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын xарьяат улсын арслан Э.Оюунболдыг Допингийн шинжилгээнд бүдэрсэн гэж үзэн түүнийг 2023 оноос xойш барилдуулаагүй байгаа юм.
Ташрамд дурдаxад Xэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын xарьяат улсын арслан Э.Оюyнболд нь дарxан аварга Ж.Мөнxбат агсны түүxийг давтаж xамгийн залуудаа буюу 22 настайдаа Монгол төрийн иx баяр наадамд түрүүлж байсан xүчтэн билээ.