ХӨСҮТ-д гуравдугаар сарын 16-наас буюу хачгийн улирал эхэлснээс хойш хачигт хазуулсан гэх өгүүлэмжтэй 44 хүн хандсан байна. Хачигт халдвар нь улирлын чанартай бөгөөд хазуулсан үед дараах арга хэмжээг яаралтай аваарай
- Хачгийг аль болох хурдан хугацаанд арьснаас салгаж авна.
- Хачигны толгойг хурц үзүүртэй хямсаагаар арьстай аль болох ойрхон, хачгийн толгой, хошуу хэсгээс хавчина. Болгоомжтойгоор нааш, цааш хөдөлгөн аажим суллан татаж авна.
- Шууд угз татан авахаар оролдож болохгүй
- Хачигны ам хэсэг арьсанд маш нягт бэхлэгддэг учир хачгийг тасдаж, хачигны толгойг арьсанд үлдээхээс сэргийлэх хэрэгтэй
- Хачиг цус сороогүй байх үедээ нүдээр ажиглагдамгүй жижиг, хазалт нь өвдөлтгүй байдаг. Харин цус сорсон үед хэмжээ нь томорч, вандуйны дайтай болох нь бий.