Аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлэв

Олон Улсын шатрын холбоо /FIDE/-оос зохиодог “FIDE Women’s Grand Prix” цувралын 2024-2025 оны улирлын тавь дахь тэмцээн Энэтхэг улсын Пуна хотод үргэлжилж байна.
Дэлхийн шилдэг 10 шатарчин цугласан тэмцээний гурав дахь өдөр “The MongolZ” багийн тоглогч, дэлхийн чансааны #88, IM /Олон улсын Мастер/ Батхуягийн Мөнгөнтуул дэлхийн чансааны #16, IM, Польшийн Алина Кашлинскаяг хожлоо.
Б.Мөнгөнтуул өмнө нь Алинагийн эсрэг тоглож байгаагүй шинэ гарааны нүүдэл туршсан бөгөөд эсрэг тоглогчийн хаан руу довтлох замыг нээхийн тулд хүүгээ золиосолсон гэж тоглолтын дараах яриандаа дурджээ.