
Жюү жицүгийн аварга шалгаруулах “Condition Cup” тэмцээн залуучууд, насанд хүрэгчид, мастерс ангиллаар явагдаж өндөрлөв. Тус тэмцээнийг “Шинэсэгэ Мед” компаниас санаачлан зохион байгуулсан юм. Тэмцээнд хоёр улсын 53 байгууллагын 614 тамирчин өрсөлдлөө. “Condition Cup” тэмцээний шилдэг багууд тодорлоо.
Багийн дүнгээр:
1-р байрт: “Ральф Грэйси” Академи
2-р байрт: “Thunder BJJ” Академи
3-р байрт: “Гаруда” Академи тус тус шалгарч эхний байруудад жагслаа.
Монголын жюү жицүгийн холбоо 2007 онд үүсгэн байгуулагдаж, Монгол тогтмол хүүхэд залуучууд, ард иргэдийн эрүүл, чийрэг амьдрах амьдралын хэв маягт үнэтэй хувь нэмрээ оруулсаар байгаа билээ. Бие хамгаалах технүүдийг эзэмжүүлж, хүний уян хатан байдлыг дэмжиж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлүүлдэг олон талт давуу талтай энэхүү спортыг ойлгож, дурлаж хичээллэх иргэдийн тоо жил ирэх тусам улам нэмэгдсээр байна. Тэр хэрээрээ жил бүр хичээллэгч, тамирчдын дунд тэмцээн, уралдаанууд тогтмол зохион байгуулагдаж, компаниуд өөрсдийн нэрэмжит тэмцээнийг нийгмийн сайн сайхны төлөө хэрэгжүүлж, зохиох болсон. Үүний нэг жишээ болсон Condition Cup 2025 жюү жицүгийн тэмцээн 4 дэх удаагаа амжилттай зохиогдлоо.
Шинэсэгэ Мед компаниас санаачлан МЖЖХ хамтран зохион байгуулдаг тус тэмцээнд 2 улсын 53 байгууллагын 614 тамирчин өнгөрсөн амралтын өдрүүдэд өрсөлдлөө. Тус Тэмцээний эхний өдөр өсвөр үеийн тамирчид ур чадвараа сорьсон бол ням гарагт залуучууд, насанд хүрэгчид мастерс ангилалын тэмцээн боллоо. Тэмцээнийг Наран төвд зохион байгуулжээ.
Монгол улсад жюү жицүгийн 60 гаруй клубүүд үйл ажиллагаа явуулж, аймаг дүүргүүдэд хичээллэх хүсэлтэй хүмүүсийн тоо нэмэгдснээр үүнийгээ дагаад тэмцээний өрсөлдөөн ч мөн жилээс, жилд ширүүссээр байгаа юм. Бүсний ангилалгүй зохион байгууллагддаг учир Condition cup тэмцээний хувьд тамирчдын өөрийгөө аль зэрэгт яваагаа сорих бас нэгэн боломж болж өгдөг. Энэ жилийн тэмцээнд ч олон залуу тамирчид ур чадвар ахисан гэдгээ харуулж өөрөөсөө ах, эгч туршлагатай тамирчдыг уран мэх, техникүүдээр буулган авсан онцлох үйл явдлууд тохиолдсон юм.
