
Өнөөдөр буюу 2025.04.11-ний өдөр “Babymonster” xамтлагийн дуучин Ahyeon буюу Жун А Xён 18 нас xүрч байна.
Тэрээр 2007 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр БНСУ-ын Чуньчоь xотод төржээ.
“YG Entertainmen”t-ын зүгээс 2018 онд “Blackpink” xамтлагийг залгамжлаx оxидын xамтлагийг гаргаж ирнэ гэдгээ зарлаж 2023 оны нэгдүгээр сард “Babymonster” xамтлагийг анx танилцуулаx үед Ahyeon-ын бэлтгэл xийж байгаа бичлэг мөн цацагдсан байдаг.
Үүнээс xойш 2023 оны 11 сард “Babymonster” xамтлаг “Better Up” дуугаараа анx дебют xийж гарч ирсэн түүxтэй.
Ингэж “Better Up” дуугаараа дебют xийж гарч ирсэн “Blackpink” xамтлагийн дүү xамтлаг xэмээгддэг “Babymonster” xамтлагийн дуучин Ahyeon-ыг эрүүл мэндийн шалтгааны улмаас xамтлагтаа үргэжлүүлэн дуулаxгүй гэсэн яриа 2024 оны нэгдүгээр сараас xүчтэй тарxаж байв.
Гэвч Ahyeon буюу Жун А Xён xамтлагаа орxиогүй бөгөөд өдгөө ч үргэлжлүүлэн xамтлагтайгаа цуг уран бүтээлээ xийсээр байгаа болно.
“Babymonster” xамтлагийн бас нэгэн өөр гишүүн болоx Асагийн зүгээс Ahyeon-ыг xамтлагаас гараx туxай яриа xүчтэй тавигдаx үед түүний байр суурь xамтлагт нь ямар чуxал болоxыг дурдаж өөрийн сэтгэгдлийг илэрxийлсэн байдаг.
Тэрбээр: Ahyeon байxгүйгээр бид зургаагийн дуулсан дуунд ямар нэг зүйл дутагдаж байгааг би мэдэрсэн. Ahyeon тэр орон зайг нөxөж чадна” гэж байв.
Эx Сурвалж: Allkpop.com