
“Төгрөг нуурын орд”-ыг эзэмшигч байсан Л.Дүгэржавын охин Д.Болорсүрэн өнөөдөр АТГ-ын үүдэнд мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ: “Аав маань өөд болоод гурван жил болж байна. Гэтэл аавыг маань 1.3 сая доллараар Төгрөг нуурын ордыг зарж идсэн гэсэн мэдээлэл “сэвэгдэх” боллоо. Над руу ч олон дугаараас ална гэж сүрдүүлсэн дуудлага, мессеж ирж байна. Тиймээс би АТГ-аас хамгаалалт хүссэн бичгээ өгөхөөр ирээд байна. Би ардчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүн. Аав маань Тавантолгой, Төгрөг нуур, Цайдам нуурын хайгуулыг хийсэн геологич хүн байсан. Би охиных нь хувьд харддаг юм. Тухайн үед Төгрөг нуурын хөрөнгө оруулагч байсан Camix -ийн захирал Деннис нас барсан. Төгрөг нуурын 20 хувийн эзэмшигч, гүйцэтгэх захирал байсан аав маань нас барсан. ТУЗ-ийн дарга нь ч мөн нас барсан. Миний аав долоон удаа Антарктид явсан эрүүл чийрэг биетэй хүн байсан. Тиймээс яалт ч үгүй хардах сэтгэл төрдөг. Одоо аавыг минь Төгрөг нуурын ордыг 1.3 сая доллараар зарч идсэн гэж гүтгэж байгаад эмзэглэж өөрсдөдөө байгаа баримт мэдээллээ АТГ-т өгөхөөр ирээд байна.”
Аавын маань эзэмшиж байсан 20 хувийг “Та нар өртэй байсан гээд банк руу шилжүүлчихсэн юм. Бид нар өртэй байгаагүй ээ гээд гурван шатны шүүхэд хандахад, өр байхгүй юм байна. 20 хувийг хурааж авсан нь буруу юм байна” дүгнэлт гарсан. Манай гэр бүлд энэ төслөөс авсан, идсэн мөнгө юу ч байхгүй” гэж мэдэгдэл хийлээ