Н.Учрал “Төгрөг нуур”-ын ордыг ЗГ-ын хурлаар хэлэлцүүлнэ

Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг даргын тамгын газар 32 сая 736 мянга 827 төгрөгөөр сургуулийн гадна хашаа барихаар тендер зарлажээ. Тодруулбал, 259 метр хашаа барих ба шаардагдах мөнгө Орон нутгийн хөгжлийн сангаас гарах нь ээ.
- 6.1 саяыг нь ажиллах хүчний зардалд
- 14.7 саяыг материалд
- 330 мянгыг тээвэрт
- 1.6 саяыг машин ашиглалтад зарцуулна гэж төлөвлөжээ.
Тендер өчигдөр /2025.03.27/ зарлагдсан бөгөөд 2025.04.04-ны 10.00 цаг хүртэл материал хүлээж авах аж. Ажил гүйцэтгэж дуусах эцсийн хугацааг 2025.05.20-ний өдөр байна гэж тусгажээ. 2025.04.04-ны 10.30 цагаас сонгон шалгаруулалт хийгдлээ гэхэд шалгарсан компани нэг сар 15 хоногийн дотор ажлаа хийж дуусгах дүр зураг харагдаж байна.
Нэг сар 15 хоногт шонгийн нүх гараар ухаж, төмөр хайс угсраад түүнийгээ тосон будгаар будах нь ээ. Дэлгэрэнгүйг энд дарж харна уу.