Сэлэнгэ аймагт малчин айлын үхрийг баавгай барьсан тохиолдол гарчээ

Баянхонгор аймгийн Богд сумын Алтай гуравдугаар багийн “Хүрэн шавхын нуруу” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 170 км, сумын төвөөс баруун урд зүгт 39 км/ 2025.03.18-ны өдрийн 20:17:12 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ тухай мэдээллийг ООГХ-ээс 20:24 цагт цахим шуудангаар ОБЕГ-т ирүүлсэн байна. Тус аймгийн Богд багийн Засаг даргын орлогчоос тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй учирсан хохиролгүй тухай мэдээлжээ.