Нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болжээ

Шинэхэн цолын баяраа тэмдэглээд удаагүй, сүмогийн дээд зиндаанд барилдаж буй цорын ганц ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн гуравдугаар сарын тэмцээнээ өнөөдрөөс дуусгалаа.
Өдгөө 25 настай тэрээр баруун гарын тохой болон хүзүүний шөрмөсний бэртлээ эдгээх шаардлагатай тул ийнхүү башёг өнжихөөр болжээ.
- Сүмогийн холбоо Хошорюү С.Бямбасүрэнг 74 дэх их аваргаар батламжиллаа
- Асашорюү аваргын зээ дүү С.Бямбасүрэн ёкозүна цолтой боллоо
- Асашорюү аваргын зээ дүү С.Бямбасүрэн сүмогийн дээд зиндаанд хоёр дахь удаа түрүүллээ
Нэгдүгээр сарын башёд түрүүлж ёкозүна цолд өргөмжлөгдсөн Хошорюү Осака хотод болж буй Харү башёд 9 өдрийн дараагаар 5 давж 4 унаад байсан юм.
Түүний дэвжээний багш Тацүнамигийн хэлснээр өнгөрсөн ням гарагт Такаяасүд унахдаа тохойн бэртлээ сэдрээсэн байна.
Харү башёг тэргүүлэгчид:
- Маэгашира #4 Такаяасү 9-1
- Озэки Оносато 8-2
- Маэгашира #5 Такэрүфүжи 8-2
- Маэгашира #14 Чүраноүми 8-2
Харү башёд барилдаж буй монгол бөхчүүд:
- Комүсүби Бямбачулууны “Киришима” Лхагвасүрэн 4-6
- Маэгашира #2 Ганбаатарын “Чиошома” Мөнхсайхан 3-7
- Маэгашира #8 Пүрэвсүрэнгийн “Ошома” Дэлгэрбаяр 5-5
- Маэгашира #7 Батжаргалын “Тамаваши” Мөнх-Оргил 7-3
- Маэгашира #12 Батжаргалын “Онокацү” Чойжилсүрэн 6-4
Эх сурвалж: Kyodo