НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно

2024 оны 4 дүгээр улирлын байдлаар НДШ төлсөн 787.4 мянган ажиллагчдын 50 хувь нь 2 сая 229 мянган төгрөгөөс бага цалинтай байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2024 оны 4 дүгээр улирлын байдлаар нийт 52.7 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 787.4 мянган ажиллагч хамрагдсан байна.
Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлсөн ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1600, өмнөх улирлаас 707-гоор тус тус өсөж, ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 16.3 мянгаар өсөж, өмнөх улирлаас 169-өөр буурчээ.