
НИТХ-аар иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах нөхцөлийг хангахаар хотын стандартуудыг шинэчлэн баталсан бөгөөд шинэ 16 стандартыг 10 дугаар сарын нэгнээс мөрдөж эхэлнэ. Одоогоор 2022 онд 38, 2023 онд 14 стандарт батлуулсныг хэрэгжүүлж буй.
Шинээр мөрдөх стандартад:
-Оршуулгын газрын орчны эрүүл, аюулгүй байдлын ерөнхий шаардлага
-Ундны усны эх үүсвэрийн хамгаалалтад тавих шаардлага
-Зуслангийн бүс, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн зэрлэг амьтдад ээлтэй хашаанд тавих ерөнхий шаардлага
-Хөв цөөрөм үүсгэх, хур тунадасны усыг хуримтлуулах, дахин ашиглахад тавих шаардлага
-Ерөнхий боловсролын сургуулийн барилгын гадна, дотно засалд тавих шаардлага
-Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилгын гадна, дотно засалд тавих шаардлага
-Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны жишиг зураг төсөл
-Хүүхдийн зуслангийн гадна орчинд тавих ерөнхий шаардлага
-Нийтийн эх, хүүхдийн өрөөг төлөвлөх гарын авлага
-Орон сууцны барилгын дулаалга, гадна фасад, дээврийн ажилд тавих шаардлага
-Нийтийн тээврийн зогсоолын зорчигчийн хүлээлгийн танхимд тавих ерөнхий шаардлага
-Хотын авто зам төлөвлөх ерөнхий шаардлага
-Авто зам, замын байгууламжийн засвар арчлалтад тавих шаардлага багтаж байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.