НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно

Ноорог пэйжийн залуусын хэвлэн нийтлэхтэй холбоотой ажиллагаанд Цагдаагийн байгууллагаас гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй болох талаар Цагдаагийн Ерөнхий Газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа С.Тайван, ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар Дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр нар мэдээллээ.
Ингэхдээ, “Бид асуудалтай холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулж байна. Цагдаагийн байгууллага хэвлэн нийтлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн байгууллагатай нь холбож шалгаагүй. Хувь хүний нууцад халдах, хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн тодорхой сэжүүр байсан учраас цагдаагийн байгууллага прокурорын хяналтын доор шалгаж байна” гэв.