
Нүүрсний үнэ унаж буй энэ үед Гашуунсухайт-Ганцмод боомтын гэрээ чухал ач холбогдолтой талаар Ц.Туваан, Б.Дэлгэрсайхан, Л.Гантөмөр, Т.Доржханд сайд нар мэдээлэл өгөв.
Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан ярихдаа, “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын асуудлыг Засгийн газар хоорондын хэлэлцээрээр шийдвэрлэх арга замыг сонгож гэрээ байгуулсан. Өнөөдрийн мөрдөж буй хуулийн дагуу олон улсын хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулдаг. Энэ гэрээг дагаад
-Төмөр замын хил холболт,
-Нүүрс худалдах, худалдан авах
-Уурхайн хүчин чадал нэмэгдүүлэх гэсэн гурван үндсэн гэрээ мөн хийгдэнэ.
Сүүлийн үед дэлхийн зах зээлд гарч буй тарифын нөлөөгөөр олон улсын худалдаанд асуудал үүсэж байна. Ган, нүүрсний үнэ унаж буй энэ үед энэ гэрээ маш ач холбогдолтой. Учир нь өмнө борлуулж байсан нүүрс дээр нэмэлтээр 5 сая тонн нүүрс борлуулах гэрээг хийнэ. Ингэснээр 400 орчим сая ам.долларыг нэмж төвлөрүүлэх боломж бүрдэнэ” гэв.