
АНУ-ын гимнастикийн тамирчид дундаа хамгийн алдартай, олон медальтай тамирчин гэвэл Симон Билсийг л хэлнэ. Жижигхэн биендээ багтамгүй их амжилтыг үзүүлсэн Симон Билс энэ өдөр 28 нас хүрч байна. Түүний өндөр 142см, гэвч түүний ур чадвар маш өндөр бөгөөд олимпийн 11 медальтай, дэлхийн аваргын 30 медальтай. Тус амжилт нь түүнийг түүхэн дэх хамгийн олон медальтай гимнастикч ба бүх цаг үеийн хамгийн агуу гимнастикчдын нэг гэгддэг.
Тэрээр 1997 оны 3-р сарын 14-нд Охайо мужийн Колумбус хотод дөрвөн хүүхэдтэй айлын гурав дахь нь болж мэндэлсэн. Бага насанда хэцүү бэрх амьдралыг туулсан бөгөөд магадгүй энэ түүнийг гимнастикчин болгосон гэхэд хилсдэхгүй. Учир нь түүний төрсөн ээж хүүхдүүдээ хэсэг хугацаанд өсгөх боломжгүй болж асрамжийн газар өгч байжээ.
Билс анх 6 настайдаа өдрийн асрамжийн газрын аялалын үеэр гимнастикаар хичээллэж байжээ. Багш нар түүнд спортоор хичээллэхийг санал болгосноор Билз удалгүй Баннон Гимнастикийн нэмэлт сургалтын хөтөлбөрт хамрагдаж, найман настайгаасаа анхны дасгалжуулагч Айми Боормантай хамт бэлтгэл хийж эхэлсэн. Тэрээр 2003 онд өвөө болон түүний хоёр дахь эхнэр нарт дүү Адриагийн хамт албан ёсоор өргүүлсэн байна. Мөн тэрээр 2023 онд америк хөлбөмбөгийн тамирчин Жонатан Жайнстой гэрлэсэн байна.