
Буд нь хамгийн жижиг гараг бөгөөд наранд хамгийн ойр оршдог. Өдөр нь маш халуун, шөнө нь тэсгим хүйтэн байдаг. Шөнөдөө хүйтэн болдог шалтгаан нь халуун дулааныг байхгүйтэй холбоотой аж. Хэдэн тэрбум жилийн өмнө огторгуйгаас чулуунууд унасан тул галт уулын тогоо шиг олон нүхтэй. Тиймдээ ч гадаргуу нь тогоонуудаар бүрхэгдсэн тул сартай адилхан харагддаг.
Нэг өдрийн үргэлжлэх хугацаа дэлхийн 59 хоногтой тэнцэх бол нэг жил нь дэлхийн 88 өдөртэй тэнцэнэ. Мөн тэнхлэгээ тойрон маш удаан эргэлддэг учраас тэнд нар жаргахаас дараагийн нар жаргах хүртлэх хоног нь дэлхийн 176 өдөртэй тэнцдэг. Мөн нягтаараа дэлхийн дараа орно. Гарагийн бүтцэд нягт ихтэй төмөр ихээр агуулагддаг. Гэвч соронзон орон нь сул байдаг.
Түүгээр ч барахгүй Буд гариг нь дундаж зайгаараа бидэнтэй хамгийн ойр байрлах боловч, одоогийн байдлаар дотоод гаригууд дундаас хамгийн бага судлагдсан нь билээ.
Буд гарагт очсон хоёр л сансрын хөлөг байх ба үүний эхнийх болох Маринер 10 нь 1974-с 1975 он хүртэл гадаргын 45%-г судласан. Харин 2008 оны 1 сарын 14-нд очсон MESSENGER хөлөг нь дахин 30%-г судлажээ.
Буд гарагийг олж харахад хэцүү байдаг нь түүний хэмжээтэй холбоогүй харин түүний Наранд ойрхон байдгаас болдог. Иймд түүнийг нар жаргаснаас хойш болон нар мандахаас өмнөх богино хугацаанд ажиглах боломжтой.