
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1995 оноос хойш жил бүр нэмэгдүүлж иржээ. Тухайлбал, 1995 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 9600 төгрөг байсан. Үүнээс хойш жил бүр тогтмол өсгөснөөр 2011 онд 140 мянган төгрөг болгож байв. Түүнээс хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг найман удаа нэмснээр 5.6 дахин өсч одоогийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг байна.
Тэгвэл ирэх 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагт 4715 төгрөг буюу сард 792 мянган төгрөг байх тогтоол гаргасан.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосноор 660 мянган төгрөгөөс 89.100 төгрөгийн НДШ төлдөг байсан иргэн, 792 мянган төгрөгөөс 106.320 төгрөгийн НДШ төлнө. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 20 хувиар нэмэгдэж үүнийг дагаад нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэж байгаа юм. Мөн уул уурхай, барилга, зам тээвэр гэхчлэн тодорхой салбарууд салбарынхаа зохицуулалтаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ тогтоох эрхийг нээлттэй байлгахаар тогтсон байна.