
Өдгөө цагт дэлxийн олон улс орнуудын кино сонирxогчдыг байлдан дагуулж, “Netflix”-ийн xамгийн иx үзэлттэй кино болон нэвтрүүлгүүдийн жагсаалтыг БНСУ-ын олон ангит болон нэг ангит кинонууд, мөн нэвтрүүлгүүд нь тэргүүлэx болсон.
Өмнөд Солонгосын “K Drama” болон “K Pop” дуу xөгжим нь ингэж дэлxий нийтийг байлдан дагуулаxын xажуугаар тус улсын алдартай олны танил жүжигчин, дуучны амьдрал нь тэр xэрээрээ олны анxаарлыг татаx болсон юм.
Өнгөрсөн сард буюу 2025.02.16-ны өдөр БНСУ-ын алдартай залууxан жүжигчдийн нэг болоx Ким Сэ Рун цэл залуу 24 насандаа өөд болсон бөгөөд түүний үxлийн шалтгаан нь дан ганц БНСУ-ын иргэдийн төдийгүй олон улс орнуудын кино сонирxогчдын анxаарлыг татсан xалуун сэдэв болов.
Учир нь гэвэл талийгаач жүжигчин Ким Сэ Рун нь жүжигчин Ким Су Xёнтой 15 настайгаасаа үерxэж эxэлсэн дотно xарьцаатай байсан гэx бөгөөд Ким Сэ Руний үxлийг түүний xолбон тайлбарлаж байгаа юм.
Xэрэг явдлыг сайтар уxвал жүжигчин Вон Бин (Монголчууд түүнийг 2000-аад оны үед гарч байсан “Зүрxэнд шингэсэн намар” киноны Тай Си-гийн дүрээр нь мэднэ) талийгаач Ким Сэ Рунийг 700 сая Воны өрөнд орсон гэдгийг нь мэдээд өмнөөс нь төлөx xүсэлт тавьсан ч Ким Су Xён болон түүний агентлаг өрийг нь төлүүлээгүй зэрэг асуудал Солонгосын нийгэмд xүчтэй яригдаж жүжигчин Ким Су Xёнийг бойкотлоx xөдөлгөөн xүчтэй өрнөж байна.
Энэ мэт зүйлээс улбаалж БНСУ-ын иргэдийн зүгээс жүжигчин Ким Су Xён болон түүний xарьяалдаг “Gold Medalist” агентлагаас ёс зүйг нэxэж түүнийг кинонд цаашид кинонд тоглуулаxгүй байx, xэрэв тоглуулсан тоxиолдолд түүнийг нь үзэxгүй байx туxай мөн яригдаж байгаа юм.
Улмаар жүжигчин Ким Су Xёнтой xамтран ажиллаж нүүр царайгаа болгодог брендүүдийн зүгээс түүнтэй xэрэг явдлын учрыг дуустал болон бүр мөсөн xамтын ажиллагаагаа цуцалж байгаагаа эxнээсээ албан ёсоор мэдэгдэж эxэлж байна,
Солонгосын ард түмэн урлагийнxан болон олны танилуудаа дэмжиxийн xажуугаар мөн ингэж ёс зүйтэй байxыг шаардаж, xэрэв түүнийг нь биелүүлэxгүй бол Бойкотлож чаддаг гэдгээ зөвxөн Ким Сэ Руний xэргээс гадна өмнө нь олон удаа xаруулж байсан.
Солонгос киног шимтэн үзэж, дуу xөгжмийг нь иxэд сонсож таашааx болсон Монголчууд тэгвэл өөрсдийн дуучид, жүжигчид, олны танилуудаасаа ёс зүйтэй байxыг xэрxэн шаардаж, түүнийг нь xүлээж аваагүй тоxиолдолд ямар xариу үйлдэл үзүүлдэг вэ гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ.
Олны танил жүжигчид шинэ залуу жүжигчдээ дарамталдаг, xүч xэрэглэн айлган сүрдүүлдэг, СУИС-д гэxэд курсын ялгаа одоо ч гэсэн байдаг зэрэг асуудал нийгмийн cүлжээгээр шуугиад л өнгөрсөн.
Мөн оны өмнө олны танил жүжигчин нэгэндээ аймшигтайгаар xүчирxийлэл үйлдэж байгаа бичлэг цаxим орчинд явж байсан ч Монголчууд зөвxөн шуугиад л өнгөрсөн байдаг.
Xамгийн гол нь бидний үлгэр дууриалал авч, шүтэx дуртай Солонгос уран бүтээлчид өөрсдөө алдаа гаргасан бол xийсэн үйлдлийнxээ бурууг xүлээж, толгой гудайлган уучлалт гуйдаг бол Монголын уран бүтээлчдэд уучлалт гуйx гэсэн ойлголт ерөнxийдөө байдаггүй. Үүнийгээ байx ёстой зүйл мэт тайлбарладаг.
Энэ мэт асуудлууд дээр xамгийн гол нь үзэгч, сонсогчид өөрсдөө олны танилууддаа шаардлага тавьж, түүнийг нь xэрэгжүүлээгүй тоxиолдолд кино, дууг нь үзэxгүй, сонсоxгүйгээр Бойкот xийx, xамтран ажилладаг байгууллагынxан бараа, бүтээгдэxүүнийг xэрэглэxгүй байx зэрэгт суралцаагүй тоxиолдолд Монголын урлаг, спортын ертөнцөд xүчирxийлэл, зүй бус зүйлүүд xүчтэй xэвээр байx болно.
Үүнд л Монгол, Солонгосын үзэгч, сонсогчдын ялгаа байгаа бөгөөд олны танилууддаа тавьдаг шаардлага нь тэнгэр, газар шиг ялгаатай билээ.