
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа ОХУ-ын Украинд явуулж буй дайнаас зугтан АНУ-д ирсэн 240 мянга орчим украинчуудын түр оршин суух эрхийг цуцлахаар төлөвлөсөн талаар Ройтерс мэдээлж байна.
Ройтерс агентлагийн мэдээлсэнээр Ерөнхийлөгч Д. Трамп өмнөх Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны үед хэрэгжүүлж эхэлсэн хүмүүнлэгийн хөтөлбөрүүдийн дагуу АНУ-д орж ирсэн нийт 1.8 сая гаруй цагаачдын АНУ-д түр оршин суух эрхийг цуцлахаар төлөвлөж байгаа аж.
НҮБ-ын тооцоогоор дэлхий даяар Украины 6.9 сая гаруй дүрвэгсэд бүртгэгджээ. Д. Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр томилогдсоноос хойш Америкийн эрх баригчдын Украинд хандах хандлага өөрчлөгдөж, Д.Трампын засаг захиргаа Украины дайныг аль болох хурдан дуусгах зорилго тавиад байгаа билээ.
Эx Сурвалж: Reuters.com