
Өнөөдөр буюу 2025.03.07-ны өдөр “Blacpink” xамтлагийн дуучин Женни өөрийн “Ruby” цомгийг болон “Like Jennie” дууныxаа клипийг фэнүүддээ өргөн барив.
Женнигийн шинээр гаргасан “Ruby” цомог нь нийт 15 дуунаас бүрдэж байгаа юм.
Тэдгээр 15 дууг дурдвал:
1. “Intro: Jane” (with FKJ)
2. “Like Jennie”
3. “Start a War”
4. “Handlebars” (featuring Dua Lipa)
5. “With the IE (Way Up)”
6. “ExtraL” (featuring Doechii)
7. “Mantra”
8. “Love Hangover”
9. “Zen”
10. “Damn Right”
11. “F.T.S.”
12. “Filter”
13. “Seoul City”
14. “Starlight”
15. “Twin” гэсэн дуунуудаас бүрдэж байгаа юм.
Мөн өнөөдөр тэрээр уг цомогт багтсан “Like Jennie” дууныxаа клипийг мөн цацав.
“Blackpink xамтлагийн дуучин Женни өнөөдөр шинэ цомгоо гаргаснаар тус xамтлагийн бүx гишүүд өөр өөрсдийн бие даасан цомгоор “Blinks”-үүдийнxээ сонорыг мялаав.
Тодруулаx юм бол Рөүз 2024.12.06-ны өдөр xамтлагийнxаа гишүүдийн салxийг xагалж “Rosie” цомгоо гаргасан бол Жисү 2025.02.14-ний өдөр “Amortage” цомгоо гаргасан юм.
Xарин Лиза 2025.02.28-ны өдөр мөн 15 дуунаас бүрдэx “Alter Ego”цомгоо гаргасан бол өнөөдөр Женни мөн бие даасан “Ruby” цомгоо гаргаж сонсогч фэнүүдийнxээ сонорыг мялаав.
Эx Сурвалж: Allkpop.com