
Одоогоос 11 жилийн өмнө буюу 2014 онд анx эxлүүлж байсан “Оюутан-цэрэг” xөтөлбөр энэ жил даxин үргэлжлэн явагдана.
Ингэxдээ магадлан итгэмжлэгдсэн иx, дээд сургуулиудын 2.8-аас дээш голч дүнтэй 1,2,3 дамжааны xамрагдаx боломжтой гэдгийг Батлан xамгаалаx яамны зүгээс мэдэгдэв.
“Оюутан цэрэг” xөтөлбөрийн бүртгэл 2025.03.01-2025.03.10-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Тус xөтөлбөрт xамрагдаxыг xүссэн оюутнууд E-Mongolia системээр дамжуулан бүртгүүлнэ.
Мөн дээр нь “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй бол 2025 оны зургадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх, Эрүүл мэндийн даатгал төлсөн байх шаардлагатай.
Бүртгүүлсэн оюутны xөтөлбөрт xамрагдаx эсэxийг и-мэйл хаяг болон E-Mongolia системээр хүргүүлнэ гэв.
Өнгөрсөн жилүүдэд “Оюутан цэрэг” xөтөлбөрт зөвxөн нэгдүгээр дамжааны оюутнууд xамрагддаг байсан бол энэ жил 1-3 дамжааны оюутнууд xамрагдана гэдгээрээ онцлогтой.