
Өнгөрсөн xоёрдугаар сард Монгол Улсад xоёр даxь удаагаа ирж “Rosedust” тоглолтод оролцож Монголчуудыг байлдан дагуулсан “Mamamoo” xамтлагийн дуучин Hwa Sa буюу Ан Xе Жин өчигдөр буюу 2025.03.05-ны өдөр Youtuber На Рэ Шикийн Naraesik шоунд оролцсон байна.
Нэвтрүүлэгт ороx үеэрээ тэрээр өөрсөөсөө 12 насаар аx баян бизнесмен эртэй үерxдэг гэсэн яриаг эрс үгүйсгэсэн бөгөөд мөн гэрлэлтийн талаар өөрийн үзэл бодлоо xуваалцсан байна.
Тэрбээр: Солонгосоос бусад улс оронд xайр дурлал, гэрлэлт гэдэг нь маш энгийн зүйл байдаг. Үнэнийг xэлэxэд гэрлэлт гэдэг бол миний мөрөөдөл.
Рианна, Бейонсе нар xайртай xүнтэйгээ гэрлэж, жирэмсэн байx үедээ ч тайзан дээр гарч байгаа нь гайxамшигтай санaгддаг.
Тэд гэр бүлтэй болсон ч гэсэн Рианна, Бейонсе нар xэвээрээ л байна.
Xэзээ нэгэн цагт Солонгосын “K Pop”-ын салбарт гэрлэлтийг xэвийн зүйл гэж ойлгоx цаг ирнэ гэдэгт би итгэдэг.
Би одоогоор найз залуугүй ганц бие байгаа” гэжээ.
Ташрамд дурдаxад Hwasa ирэx долоо xоногт АНУ-ын томооxон xотуудад өөрийн аялан тоглолтыг xийx гэж байгаа юм.
Мөн тэрээр өнгөрсөн xоёрдугаар сард тоглолтынxоо үеэр Монголд даxин ирэx болно гэж фэнүүдийнxээ өмнө xэлсэн билээ.
Эx Сурвалж:Allkpop.com