
Цагаан сараар урт амрах иргэдийн хүсэл сар шинийн өмнөхөн биелэж, Шинийн 2, 3-ны бямба, ням гарагт амралтын өдөр тохиож байгаа тул Засгийн газрын тогтоолоор даваа, мягмар, лхагва гарагт амран, гуравдугаар сарын 06-наас буюу өнөөдрөөс ажил эхэлж байна.
Гэхдээ Засгийн газрын энэ тогтоол цаг тулгуу гарч, хувийн хэвшлийнхэнийг багагүй төөрөгдөлд оруулж, ажилтнуудын цалинд чамгүй нөлөөллөө. Хэн хүнгүй ажлын гурван өдөр амарна гэдэгт талархан, хот хөдөөгүй тайван уужуу амарч, алс суугаа ахмад буурлуудтайгаа очин золгосон.
Засгийн газраас гаргасан “Ажил, амралтын цагийн зохицуулалтын тухай” тогтоолд 2025 оны 03 дугаар сарын 03-05-ны даваа, мягмар, лхагва гарагт ажилтан албан хаагчдыг амрааж, 2025 оны ажлын жилд багтаан нөхөж ажиллуулах зохицуулалт хийхийг даалгасан. Гэхдээ эдгээр амарсан өдрүүд нь бүх нийтээр амрах амралтын өдрүүд биш юм.
Хэрэв та болон танай байгууллага Цагаан сарын амралт буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 109.2. Долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно. Учир нь Цагаан сарын амралтын өдрүүд нь энгийн амралт буюу бямба, ням гарагт таарсан учраас энэ зохицуулалтаар тооцогдоно.
Харин бүх нийтийн амралтын өдөр ажиллавал таны цалинг хоёр дахин нэмж олгодог.
Тэгвэл ажлын 3 өдөр амарсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу долоо хоногийн ердийн ажлын цаг 40-өөс илүүгүй байхаар тусгасан. Гэхдээ Засгийн газрын шийдвэрийг танилцуулахдаа хэдийгээр гуравдугаар сар 21 ажлын өдөртэй, фонд цаг 168 цаг байх байсан бол 24 цагаар буурч, 144 цагийн фонд цагтай болно.
Иймд та жирийн үед авдаг цалингаасаа гурван өдрийн цалинг хасаж, гуравдугаар сарын цалингаа тооцвол буруу болно.
Төрийнхөнөө яаж ийгээд л халамжилдаг энэ байдлаа болимоор байнааааа