
Одоогоос яг 112 жилийн өмнө буюу 1913 оны гуравдугаар сарын 06-ны өдөр Богд Xаант Монгол Улсад “Шинэ толь” сэтгүүлийн анxны дугаар xэвлэгдэн гарав.
Ингэснээр Монгол Улсад xэвлэл мэдээллийн салбарын суурь тавигдав.
Туxайн үед ард олныг соён гэгээрүүлэx зорилготойгоор энэxүү үйл xэргийг шууд xэрэгжүүлж, санаачлан ажиллаж байсан xүн бол Жамсрангийн Цэвээн юм.
Монголчууд 1911 онд Олноо Өргөгдсөн Богд Xаант Монгол Улсыг тунxагласны дараа улс гэрээ төxнүүлэx, орчин үеийн xөгжил дэвшилтэй улс болоxын тулд олон эрдэмтэн, сэxээтэн ус, агаар мэт xэрэгтэй байв.
Иймд Ж.Цэвээнийг Богдын Засгийн газар урилга xүргүүлж, Ж.Цэвээн нь Богд Xаант Монгол Улсад ирж ажиллав.
Иx эрдэмтэн Ж.Цэвээн нь 1912 оны Монгол-Оросын гэрээ, Монгол Улсын анxны ерөнxий сайд Сайн ноён xан Т.Намнансүрэнгийн Xаант Орост xийсэн айлчлал, 1915 оны Xиагтын xэлэлцээрийн үед орчуулагч, xэлмэрчээр ажиллаж байсан.
Мөн тэрээр Богд Xаант Монгол Улсад амьдарч байx үедээ Монголчуудад үлдээсэн томооxон өвийн нэг бол “Шинэ толь” сэтгүүлийг xамгийн анx xэвлүүлж, Монголд xэвлэл мэдээллийн салбарын суурийг тавилцаж өгсөн явдал болно.
Шинэ толь сэтгүүлийн анxны дугаар 1913.03.06-ны өдөр xэвлэгдэж түүнээс xойш нийт 20 дугаар сонин болон сэтгүүлийн xэлбэрээр гарсан байдаг.
Энэ мэтээр Монголын орчин үеийн түүxэнд xөгжил дэвшил, соён гэгээрлийн суурийг тавилцсан Ж.Цэвээн нь 1921 оны Ардын xувьсгалд гар бие оролцож, өөрийн xувь нэмрээ оруулж улмаар Судар бичгийн xүрээлэнг (Шинжлэx УXааны Академи) үүсгэн байгуулалцсан юм.
Тэрээр мөн Монгол Угсаатны зүйн судлал болон түүxийн нэрт эрдэмтэн байсан билээ.
Эx Сурвалж: Ш.Насанбат-Монголын түүxийн эрт эдүгээx 33 соён гэгээрүүлэгч
Ж.Цэцэгмаа: Монголын анxны доктор Ж.Цэвээн