
Сар шинийн баяраар Улаанбаатарчууд зам дээр “өнжив”. Бараг л тэг зогссон гэж болохуйц байлаа. Хотын мээр Х.Нямбаатар “Монголчууд явган явах маш дургүй, залхуу учир сар шинийн баяраар хот, хөдөөгүй түгжирсэн” хэмээн цахим хуудаснаа “эгдүүцжээ”. Хотын дарга согтуу байна уу гэмээр л юм бичжээ.
Хүн ах дүү, амраг садандаа очихдоо юугаар явах нь өөрийнх нь дур. Хоёрдугаар, нийтийн тээвэр цэвэрхэн, хүртээмжтэй бол хэн хүнгүй машинаараа давхиад байхгүй нь мэдээж. Гуравдугаарт явган хүнийх нь зам “коток”. Нийтийн тээвэр чинь бохир, явган хүний зам чинь энхэл донхол, “коток” шиг, дугуйн зам ч үгүй байхад иргэдийгээ залхуугаар нь дуудах чинь бүдүүлэг байна, хотын дарга аа.
Түүний бичсэн агуулгыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Х.Нямбаатар “Монголчууд явган явах маш дургүй, залхуу учраас тэр. Морь унахгүйгээр болж л өгвөл алхам ч явган явахгүйг бодно. Хэдхэн алхаад хүрэх саахалт айлын зайд хүртэл мориор явна … гэхчлэн одоогоос 100, 150 жилийн тэртээ Монголын нутгаар дайрч өнгөрсөн, зорин ирж судалгаа хийсэн хэд хэдэн гаднын судлаачид тэмдэглэж үлдээсэн байдаг. Явган явах “маш” дургүй гэсэн байгаа шүү бүр.
80 мянган машин зорчино оо! гэж анх төлөвлөгдсөн хотод 800 мянган машин бөгс эргэх зайгүй түгжирч байна.Факт хэлхээр ойлгодоггүй, эсвэл ойлгохыг хүсдэггүй дөргүй бух шиг авирлана. Яг үнэндээ өчүүхэн хувийн эрх ашгаа нийтийн эрх ашгаас дээгүүр тавьсан цөөн хэдэн хүн энэ хотод жилдээ 100-130 мянган машин импортоор зөөсөөр өнөөдрийн энэ байдлыг бий болгосон. Дэндүү амин хувиа хичээсэн эх оронч бус үйлдэл. Энэ байдлаасаа яаж ангижрах вэ гэж хамтдаа арга шийдэл хайж хамтдаа зүтгэхийн оронд, хөмөрсөн тогоонд нь гэрэл оруулж арга шийдэл гарц гаргалгаа гаргасан нэгнээ барьж цовдлох нь холгүй нийтээр буллидна.
УБ-Дархан хооронд галт тэрэг явж л байна. Энэ боломжоо ашиглаж байгаа нь хэд билээ, Улаанбаатар хотод өнөөдөр 1200 автобус үйлчилгээнд явж байна. Гэтэл зам дээр явж байгаа машин дотор ихэвчлэн ганц хүн л явж байгаа харагдана.
Хэчнээн зам дэд бүтэц, метро трам хурдны зам барьж байгуулаад, хэчнээн нийтийн тээвэр хөгжүүлээд, сэтгэлгээгээ өөрчлөхгүй бол түгжрэл арилахгүй. 30 жил хуримтлагдсан асуудал илбийн юм шиг нэг өдрийн дотор алга болно гэж байхгүй. Нийтээрээ асуудлаа ойлгож бүсээ чангалж юм үзэж байж энэ том асуудлаас ангижирна. Хийж бүтээж байгаа нэгнээ дэмжиж байж асуудлаасаа сална.
Дээр өгүүлсэн “явган явах маш дургүй” сэтгэлгээг өөрчилж чадахгүй байж магадгүй, тэгвэл ядаж хийж бүтээж байгаа нэгнээ тамын тогооны үлгэр шиг доош нь татаж унагаадаг биш дэмждэг сэтгэлгээтэй болж болмоор санагдах юм” гэжээ.
Юу хуцаад бгаан бэ чи хэний хүчээр дээш гарсан юм чи
Голоор нь хэлж дээ. Үнэн үг гашуун.
Үнэн л хэлсэн бна штэ.Монголчууд дэндүү залхууг дэлхий даяараа мэднэ.Модон жорлон орохдоо морь мотоцикл машин унадаг гэж бга.Хогийн саванд хогоо хийхгүй залхуурдаг ард түмэн гэсэн шүү ха ха ха
Хаха